“Нээлттэй парламент” хөтөлбөрөөс 30 оюутныг шалгаруулж, УИХ-д үргэлжлүүлэн дадлагажуулахаар болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилгоор “Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан байдаг.

Тус ажлын хэсгээс “Нээлттэй парламент” хөтөлбөрийг нэг сарын хугацаанд зохион байгуулж, дотоод болон гадаадын, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 100 шилдэг оюутныг сонгон шалгаруулж, хөтөлбөрт хамруулсан байна.

Энэхүү хөтөлбөрийг үргэлжлүүлэн дээрх 100 оюутнаас хоёрдугаар шатанд 30 оюутныг сонгож, “Parliament internship” хөтөлбөрийг дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -4 хэмийн хүйтэн. Цас орно
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -4 хэмийн хүйтэн. Цас орно
 
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!