Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ: ХБНГУ-ын үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарласнаас III сарын 10-ны өдрийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэг цуцлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

МИАТ ТӨХК мэдэгдэл гаргалаа. Эл мэдэгдэлд “ХБНГУ-ын “VERDI” үйлдвэрчний эвлэлээс энэ сарын 10-ны өдөр ажил хаялт зарласан бөгөөд Франкфурт нисэх буудал ажил хаялтын улмаас тухайн өдрийн нислэгүүдийг хүлээж авах боломжгүй болсныг мэдээллээ.

Энэ өдөр тус нисэх буудалд нийт 1170 нислэгээр 150.000 зорчигч үйлчлүүлэхээр төлөвлөгдсөн ч нисэх буудлын газрын үйлчилгээ хариуцсан Фрапорт компанийн зүгээс харилцагч үйлчлүүлэгчдэд яаралтай мэдээлэл хүргэж, нислэгүүдийг цуцлах, зорчигчдыг нисэх буудал руу ирүүлэлгүйгээр зохицуулалт хийхийг анхааруулж байгаа юм.

Тиймээс Гуравдугаар сарын 10-ны өдрийн МИАТ ТӨХК -ийн ОМ137/ОМ138 аяллын дугаартай Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэг цуцлагдаж байгааг үүгээр мэдэгдье.

Тухайн өдөр ОМ137/ОМ138 аяллын дугаартай нислэгээр зорчихоор төлөвлөсөн үйлчлүүлэгчид тийз худалдан авсан борлуулалтын төвдөө хандана уу” гэжээ

Н.Учрал: Түмний зовлонгоор жаргал хийгчид бизнес нь хөндөгдөхөөр байж ядаад байх хэрэггүй. Цахим мөрийтэй тоглоомыг хорих нь үндэсний язгуур эрх ашиг шүү
Н.Учрал: Түмний зовлонгоор жаргал хийгчид бизнес нь хөндөгдөхөөр байж ядаад байх хэрэггүй. Цахим мөрийтэй тоглоомыг хорих нь үндэсний язгуур эрх ашиг шүү
 
Х.Баттулга “Төгрөг нуурын орд“-ын асуудлаа өөрөө шийдэх 7 хоногийн хугацаа дууслаа
Х.Баттулга “Төгрөг нуурын орд“-ын асуудлаа өөрөө шийдэх 7 хоногийн хугацаа дууслаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.