Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Нийслэлийн айл өрхүүдэд хийн түлшний үнийн хөнгөлөлт олгох журмын төслийн танилцуулгыг хэлэлцэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын VI хуралдаан болж байна.

Өнөөдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны тухай буюу тендерийн хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдан боловсруулсан бусад хууль тогтоомжийн танилцуулгыг хийжээ.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар "Манай өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа худалдан авах ажиллагааны хуулиар том төслүүд хэрэгжүүлж, олон улсын топ түвшний “тоглогчдыг” оролцуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байдаг. Төлбөрийг ямар валютаар хийх, маргааныг хаана шийдвэрлэх зэргээс авхуулаад маш олон саад тотгор бий. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд ч тэр татвар, нийгмийн даатгалтай холбоотой өр ширний асуудлууд тээг болох нь бий. Тиймээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, танилцууллаа.

Мөн нийслэлийн гэр хороололд байгаа айл өрхүүдэд хийн түлшний үнийн хөнгөлөлт олгох журмын төслийн танилцуулга зэргийг хэлэлцэж байна" хэмээн мэдээллээ.

Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 17692.9 МВт.ц эрчим хүч нийлүүллээ
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 17692.9 МВт.ц эрчим хүч нийлүүллээ
 
2.3 сая иргэн ББСБ-д зээлтэй байна
2.3 сая иргэн ББСБ-д зээлтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.