Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10063 айлыг орон сууцжуулах Сэлбэ дэд төв төслийн барилгын ажлын хоёр багц тендерийг зарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байна. Нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаас 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг зарлалаа.

Мөн Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслөөр 47.530 ам.метр талбайд авто зогсоол барина. Гурван сургууль, таван цэцэрлэгтэй байх юм. Мөн 100 ортой эмнэлэг, 152.650 ам.метр талбайд худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга, спорт цогцолбор, ногоон байгууламж, авто болон дугуйн зам, явган хүний замыг цогцоор нь шийдэх юм.

Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж, 1683 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулснаас 1663 айлын нөхөн олговрыг олгоод байгаа юм. Мөн 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгасан бөгөөд хөрсний ус зайлуулах зураг төслийг хийж, цахилгаан дамжуулах агаарын шугам буулгах, трасс шилжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж байна.

Тендерийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn сайтаас авах боломжтой.

ЧИНГИС ХААН МУЗЕЙ: Бүх танхимаар зочлоход багадаа 2-3 цагийг зарцуулдаг тул сүүлийн үзэгчийг 16 цаг хүртэл хүлээн авна
ЧИНГИС ХААН МУЗЕЙ: Бүх танхимаар зочлоход багадаа 2-3 цагийг зарцуулдаг тул сүүлийн үзэгчийг 16 цаг хүртэл хүлээн авна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.