Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна.
-----------------------
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-2023 оны байдлаар эдийн засгийн гэмт хэрэг 200 бүртгэгджээ. 2024 онд эдийн засгийн гэмт хэргийн улмаас нийт 417.2 тэрбумын хохирол учирсан судалгаа гарсан. Насны бүлгээр нь авч үзвэл1 8-29 насныхан 9.2 хувийг, 30-39 насныхан 47.7 хувийг эзэлж байна.
Монгол Улсаас нийтдээ 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.долллар гадаад улс руу шилжсэн байна.
1Хbet-ээс манай улс руу зар сурталчилгааны зорилгоор 976 сая ам.доллар шилжиж ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хороо цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 6036 домайн хаягийн Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлсан хэдий ч линкүүдийг сольж, VPN ашиглаж үйл ажиллагаа явуулсан хэвээр байна. Улмаар Зөрчлийн хуулиар 13.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд л ийм бага хэмжээгээр торгож байна гэсэн үг. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Цахим мөрийтэй тоглоомны үйл ажиллагааг дэмждэг агент буюу зуучлагч нэртэйгээр сурталчилж, зохион байгуулж байгаа бүх үйлдэлд Эргүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно. Тиймээс үүнтэй холбоотой хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлнэ. Уг хууль хэрэгжиж эхэлмэгц AppStore болон Мета компани руу хүсэлт илгээж, цахим мөрийтэй тоглоомын аппликейшнийг татахыг хаана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!