Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2024 онд төрөөс 16 сая 800 мянган төгрөгийн санхүүжилт авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монголын эмэгтэйчүүдийн холбоо өнгөрөгч 2024 онд төрөөс 16 сая 800 мянган төгрөгийн санхүүжилт авчээ. Тодруулбал, энэ талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл NTV телевизийн "Лхагвын тойм" нэвтрүүлэгт оролцох үеэрээ ярьжээ. Тэрбээр "Манай байгууллагыг төрөөс маш их мөнгө авдаг гэж хүмүүс ойлгоод байдаг. Саяхан бид санхүүгийн тайлангаа гаргалаа. 2024 онд бид төрөөс 16 сая 800 мянган төгрөгийг авсан байна. Өөрөөр бид төрөөс нэг төгрөг ч аваагүй. Ингэхдээ бид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хоёр төсөл бичиж өгч, түүнийхээ хүрээнд санхүүжилт авсан. Үүнд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөрийн тухай хуулийг сурталчилах ажлыг таван аймагт хэрэгжүүлэх, өсвөр үеийнхэнд зориулсан "Нандин" төсөл багтсан" гэжээ.

ОБЕГ: Суудлын автомашин нь  9 цаг цасанд суусан 3 том хүн, 1 хүүхдийг аварчээ
ОБЕГ: Суудлын автомашин нь 9 цаг цасанд суусан 3 том хүн, 1 хүүхдийг аварчээ
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.