Дамбийнямын Алтангэрэлийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор” шагнав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, салбар бүрдээ манлайлсан хүмүүст Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

Урлаг төмөрлөгийн эдлэлийн үйлдвэрээс 1975 онд “Уран дархан”-ны ажлын гараагаа эхлүүлэн мэргэжлээрээ тасралтгүй улсад 30, хувийн хэвшилд 25 нийт 55 жил Үндэсний соёл, уламжлал, зан заншил хадгалж, хамгаалж хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан 400 орчим гоёлын эрэгтэй, эмэгтэй хүний ээмэг, бөгжний хослолын эх загварыг зохион бүтээж, бурхан багшийн эх бүтээлийг монгол улсад анх удаа үйлдвэрийн аргаар алтаар бүрэх ажлыг санаачлан нийтийн хүртээл болгож соёлын биет өвд хувь нэмрээ оруулсанг нь үнэлж Дамбийнямын Алтангэрэлийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор” шагнав.

Улсын заан М.Лхагвагэрэл сар шинийн барилдаанд долоо давж үзүүрлэлээ
Улсын заан М.Лхагвагэрэл сар шинийн барилдаанд долоо давж үзүүрлэлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!