Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржханд Бахрайны Хаант Улсад албан айлчлал хийж буй. Тэрбээр "Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрейны Хаант Улстай хамтран газрын тос, байгалийн хий, эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чиглэлд хамтран ажиллаж, эхний ээлжинд хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монгол Улсад хийхээр боллоо.
Мөн Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Экспортын томоохон төсөлд 10.0 тэрбум хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтойгоо илэрхийлж судалгаа, тооцооллоо эхлүүлэхээр яриа хэлцэл хийгдэж байна.
Хамтарсан Засгийн газрын дэвшүүлсэн томоохон бүтээн байгуулалт, улстөрийн болон бодлогын тогтвортой байдлыг харгалзан Булангийн орнуудын зүгээс Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!