Сар шинийн баяраар ирэх даваа, мягмар, лхагва гарагт амрах шийдвэрийг Засгийн газраас өнөөдөр гаргасан билээ. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан тайлбар өглөө. Тэрбээр хэлэхдээ,
"ЦАГААН САР амралтын өдөр таарсан эсвэл БИТҮҮНГҮЙ, шинийн 1, 2, 3 тасарсан жилүүдэд ажлын өдөр шилжүүлж амардаг байхаар зохицуулна. Хаврын чуулган эхлэхээр наадам, цагаан сараар урт амрах зохицуулалтыг хийнэ" гэв.