Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
--------------
Хуульзүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайдын 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудалд УИХ, ЗГ-аас өмнө нь гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа. Ажлын хэсгийн хүрээнд олон асуудлыг судаллаа. Засгийн газрын төлөөлж үйлдвэр худалдааны сайд Энержи Ресурс компанитай гарын үсэг зурсан 2008 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай гэрээний баримт бичиг нь стратегийн ач холбогдол бүхий төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон, стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон хууль бус зөрчилтэй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, "Энержи Ресурс" компанитай гэрээ байгуулж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлсэн Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Ашигт малтмалын тухайн үед үйлчилж байсан болон одоо үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!