
Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдээд байна. Өвчилсөн тохиолдлууд нь эрүүл мэндийн шалтгааны улмаас улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Иймд гадаад улс оронд аялах, зорчих хүмүүс улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэхийг ЭМЯ-наас уриаллаа. Харин вакцинд хамрагдах нас нь болоогүй хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байхыг анхааруулсан юм.