Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨСӨЛТ: 1200 төгрөг байсан хэвийн боовны үнэ ТАВ ДАХИН нэмэгдэж 5500 төгрөг болжээ

Огноо
Унших
2 минут 44 секунд

14 жилийн өмнө буюу 2011 онд дунджаар 15 ширхэгтэй тавгийн идээ өнөөдрийн ханшаар дундаж цайны газрын таваг хоолны үнэтэй /18.000 төгрөг/ байв. Ширхэг нь 1200 төгрөгийн үнэтэй байсан ул боовны үнэ тав дахин нугарч одоо хамгийн багадаа 5500 төгрөг болжээ. Тэгвэл дунджаар 15 ширхэгтэй нь 84 мянган төгрөгөөс эхэлж байна. Зөвхөн үйлдвэрийн хэвийн боовны тухайд ийм үнэтэй болохоос хамгийн үнэтэй нь 12 мянган төгрөг. Энэ нь хамгийн багадаа 180.000-300.000 төгрөгийн үнэтэй болно. Хэрэв ааруул, цагаан идээгээр засах бол 300.000-500.000 төгрөг хүртэл үнэ ханштай.

Үнийн өсөлтийг дагаад тавгийн идээний үнэ алгуур нэмэгдсээр өнөөдөр хамгийн боломжийн үнэтэй нь л хэвийн боов болжээ. Хэвийн боовны гол түүхий эд болох гурил болон шар тос, ургамлын тос зэргийн үнийн өсөлтийг дагаж жилээс жилд тавгийн идээ үнэд оржээ.

Сүүлийн 10 жилийн хугацааг авч үзвэл хэвийн боовны үнэ гурав дахин нэмэгдсэн. 2015 онд 2000 төгрөг байсан хэвийн боов хамгийн багадаа 3500 төгрөгөөр нэмэгдэж 5500 төгрөг болжээ. Энэ хугацаанд цалин гурав дахин өссөн ч дагаад үнэ өссөн болохыг эндээс харж болно. Мэдээж үнийн өсөлтийн суурь болсон инфляц үүнд хамаатай. Арван жилийн өмнө хэрэглээний үнийн индекс ердөө 2.9 хувь байсан бол өнөөдөр 9.6 хувь болтол өсөж удахгүй хоёр оронтой тоо руу орох нь цаг хугацааны л асуудал болоод байна. Энэ хэрээр татвар шиг нүдэнд харагдахгүй ч цалингийн өсөлтөөс, халаасанд үлдэх хэдэн бор төгрөгөөс инфляцын өсөлт чимээгүй хулгайлж байна гэсэн үг.

Тухайлбал, 2015 онд хэвийн боов ширхэг нь 2000 төгрөг байхад дундаж цалин 836 мянган төгрөг байсан бол 2024 оны арванхоёрдугаар сард дундаж цалин 2.5 сая төгрөг. Харин хэвийн боов нь хамгийн бага ханшаар бодоход л 5500 төгрөг байгаа юм.

Автобусны жолооч хүчтэй тоормос гишгэсний улмаас зорчигч нь шанаагаа гэмтээсэн тул жолоочийг 25 мянган төгрөгөөр торгов
Автобусны жолооч хүчтэй тоормос гишгэсний улмаас зорчигч нь шанаагаа гэмтээсэн тул жолоочийг 25 мянган төгрөгөөр торгов
 
З.Дашдаваа: Ирэх жилүүдэд авлигын индекс сайжирна гэдэгт өөдрөг төсөөлөлтэй байгаа
З.Дашдаваа: Ирэх жилүүдэд авлигын индекс сайжирна гэдэгт өөдрөг төсөөлөлтэй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.