Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашиныг тэгш, сондгой дугаар хязгаарлах эсэх талаар өнөөдөр мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар өнөөдөр буюу хоёрдугаар сарын 20-ны 11:00 цагт мэдээлэл өгнө.

Мэдээллийг нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан хүргэх юм.

НИТХ-ын дарга А.Баяр "Автомашины дугаарын хязгаарлалт хийх эсэх тал дээр 10 сайтаар санал асуулгыг нээлттэй явуулсан. Түүнчлэн нийслэл өөрийн сайт дээрээ ч санал асуулга авсан. Иргэдийн 68 хувь нь дэмжсэн. Судалгааны байгууллагатай хамтарч ажилладаг тул судалгаанд эргэлзэх зүйлгүй. Хүн болгонд таалагдсан шийдвэрийг нэг дор гаргахад амаргүй. Нийгэм гэдэг чинь янз бүрийн бодолтой хүмүүсээс бүрддэг" гэв.

ҮЙЛ ЯВДАЛ: “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болно
ҮЙЛ ЯВДАЛ: “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болно
 
С.Бямбацогт: Парламент өөрөө шинэчлэгдэж, өөрөөсөө хариуцлага нэхдэг тогтолцоог төлөвшүүлэх нь төрийн бусад байгууллагыг манлайлал үзүүлэх үндэс болно