Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшний судалгааг танилцуулна

Ангилал
Бусад
Огноо
2025-02-19 08:25:34
Унших
1 минут 15 секунд

Өнөөдөр болох үйл явдал:

09:00 цагт: Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа танилцуулах үйл ажиллагаа “Улаанбаатар галерей”-н “Гранд” танхимд болно.

11:30 цагт: Монголын морин тойруулга ойрын зайн уралдаан уяачдын холбооноос Монголд морин тойруулга, ойрын зайн морин уралдаан, мэргэжлийн морин спортыг хөгжүүлэх зорилгоор анхны ойрын зайн 1700 м хурдан морины уралдааныг зохион байгуулах талаар “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

-Оманы Султант улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайдигийн урилгаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант улсад 2025 оны хоёрдугаар сарын 18-20-нд айлчилж байна.

-Өнөө цагийн чадварлаг уран бүтээлчдийн нэг, тосон будгийн урлагт өөрийн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон зураач Х.Ууганбаярын “Үүлэн дээрх мөр” бие даасан үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч байна.

Хурд хамтлаг энэ сарын 22-нд “Монгол нүүдэлчин“ өвлийн фестивалийн тайзнаа тоглоно
Хурд хамтлаг энэ сарын 22-нд “Монгол нүүдэлчин“ өвлийн фестивалийн тайзнаа тоглоно
 
О.Номинчимэг: Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 801 ТЭРБУМ ТӨГРӨГТ хүрчхээд байна
О.Номинчимэг: Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 801 ТЭРБУМ ТӨГРӨГТ хүрчхээд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.