Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Канадын Торонто нисэх буудалд “Delta Air Lines” компанийн онгоц хөмөрч, 18 зорчигч гэмтжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Даваа гарагт Канадын Торонтогийн нисэх буудалд газардсан "Delta Air Lines" компанийн онгоц хөмөрсний улмаас 18 зорчигч гэмтжээ. Уг онгоц АНУ-ын Миннеаполис хотоос 80 зорчигч тээвэрлэн Торонто хотод газарджээ.

Ослын улмаас 18 зорчигч бэртсэний гурав нь хүнд гэмтсэн бөгөөд тэдний нэг нь хүүхэд байсныг Канадын CBS олон нийтийн суваг мэдээлжээ.

Канадын Онтарио мужийн захирагч Даг Форд уг ослын улмаас хүний амь үрэгдээгүйг батлаад эрх баригчид бэртэж, гэмтсэн зорчигчдод шаардлагатай бүх тусламж үйлчилгээг үзүүлж байгааг мэдээлсэн байна.

Ням гарагт Канадын зүүн хэсгийг хүчтэй цасан шуурга дайрсан аж. Улмаар даваа гарагт Торонто хотод салхины эрч буураагүй байсан нь онгоц газардах үеэрээ хөмрөх шалтгаан болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Автомашины импорт 2.8 дахин өссөн ч 57.7 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна
Автомашины импорт 2.8 дахин өссөн ч 57.7 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна
 
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
З.Төмөртөмөө: Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.