Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын гурван ажилтны холбогдсон хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 44 секунд

Прокурорын байгууллага энэ сарын 10-14-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48773, мөрдөн байцаалтын 2877 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, Өмчлөх эрхийн эсрэг 63, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 51, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Авлига, албан тушаалын болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан Ж.Г, М.Ж, Н.Г нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.

Хуурамч өвчтөний түүх үзүүлж эмийн сангаас мансууруулах үйлчилгээтэй тариа авч, хадгалсан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ
Хуурамч өвчтөний түүх үзүүлж эмийн сангаас мансууруулах үйлчилгээтэй тариа авч, хадгалсан иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ
 
Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, эдийн засаг тэлнэ гэж үзжээ
Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжсэнээр шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, эдийн засаг тэлнэ гэж үзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.