Залилах гэмт хэрэг үйлдэж, БНСУ руу оргон зайлсан этгээдийг 4 жилийн дараа Монголд авчирлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажиллагааг зохион байгуулжээ. Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь “Залилах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2020 онд гадаад улсад оргон зайлж, 2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад саатуулагдсан бөгөөд энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг зохион байгуулсан.

Албадан авчрах ажиллагааг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоо хамтран хэрэгжүүллээ.

BSB-д “Супер амттай, давхар бэлэгтэй” худалдаа зарлагдлаа
BSB-д “Супер амттай, давхар бэлэгтэй” худалдаа зарлагдлаа
 
ТАНИЛЦ: Бодибилдингийн ААШТ-д оролцсон дараах 4 тамирчнаас ДОПИНГ илэрчээ
ТАНИЛЦ: Бодибилдингийн ААШТ-д оролцсон дараах 4 тамирчнаас ДОПИНГ илэрчээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!