Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Пүрэвхүү: Утаанаас болж 700 гаруй хүн амиа алдсан байхад Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцохоо умартаад, Ч.Лодойсамбуугийн  байрны түрээсийг хэлэлцэж суух ч гэж дээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

“Утааны эсрэг ээж, аавууд” фейсбүүк группийн тэргүүний дүрээр гудамжнаас тэмцэж гарч ирсэн иргэн Ц.Пүрэвхүү таг чиг амьдрах болсон. Тэрбээр утааны эсрэг жагсаал хийж, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх болтлоо дээшилж байсан удаатай. Ц.Пүрэвхүү 2022 оны нэгдүгээр сард чөлөөлөгдөх өргөдлөө өгч байв. Түүнийг 2024 оноос хойш МАН-ын Ерөнхий хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.

Тэгвэл тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Утаанд улс үндэстэн үр хүүхдүүдээр нь утаж, эс үйлдэхүйгээс нь болж 700 гаруй хүн амиа алдсан байхад Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцохоо умартаад түүнээс шударга ёс нэхсэн Ч.Лодойсамбуугийн байрны түрээсийг хэлэлцэж суух ч гэж дээ. Ямар дорой, болхи тоглодог юм бэ" гэжээ.

Цагдаагийн нэр барьж “Танайхаар үйлчлүүлж, архи авсан хүн зам тээврийн ослоор нас барсан“ хэмээн сүрдүүлж, 800 мянган төгрөг залилжээ
Цагдаагийн нэр барьж “Танайхаар үйлчлүүлж, архи авсан хүн зам тээврийн ослоор нас барсан“ хэмээн сүрдүүлж, 800 мянган төгрөг залилжээ
 
Б.Энхбаяр: Прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь гэмт хэрэг
Б.Энхбаяр: Прокурорын зөвшөөрөл гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан болж таарав уу. Энэ чинь гэмт хэрэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.