Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан“ олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хот руу зорчих чиглэлийн замыг нээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот чиглэлийн Тууш замын 4 дэх километр замыг нээсэн байна. Өнөөдөр тус чиглэлийн зам цас орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өдрийн 12:25 цагийн орчим 6 тээврийн хэрэгсэл холбогдсон зам тээврийн осол бүртгэгдсэн билээ.

Ослын шалтгаан нөхцлийг тогтоох, хэргийн газрын үзлэг хийх, хамгаалах зорилгоор 14:15 цагаас 16:20 цагийн хооронд замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж, ослын газрын үзлэг хийж, хунгарлаж тогтсон цасыг түрэх, цэвэрлэх ажлыг Чингэлтэй дүүргийн ТҮК гүйцэтгэснээр зорчих хэсгийг хэвийн байдалд оруулсан. Одоо хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хурдаа тохируулах, шаардлагагүй бол холын замд зорчихгүй байхыг зөвлөлөө.

НЭГ ДОРООС: Менингококкын вакцины эхний 2 мянган тунг сэжигтэй 8 тохиолдлын хавьтлын 1700 орчим хүнд үнэгүй хийнэ
НЭГ ДОРООС: Менингококкын вакцины эхний 2 мянган тунг сэжигтэй 8 тохиолдлын хавьтлын 1700 орчим хүнд үнэгүй хийнэ
 
Ерөнхий сайд нүүрсний экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох сайд нартай хуралдаж байна
Ерөнхий сайд нүүрсний экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох сайд нартай хуралдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.