УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ танилцлууллаа.
Тодруулбал, ЕТГ-ын дарга асан З.Энхболдод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.
Харин УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгаланд холбогдох хэргийг Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэмээн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эргэн сануулахад, тэднийг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх гэм буруутайд тооцож 2024 оны гуравдугаар сард З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!