Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЖЛЫН ХЭСЭГ: Гол нэрийн бүтээгдэхүүний импортыг Гаалын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 50 секунд

Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд УИХ-аас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилт, санал боловсруулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.

УИХ-ын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр 14:00 цагт эхэлнэ.

Сүхбаатар аймгийн сүүний фермер эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа
Сүхбаатар аймгийн сүүний фермер эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа
 
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.