С.Одонтуяа: УИХ зоригтой шийдвэр гаргахгүй бол утааны асуудал шийдэгдэхгүй

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 51 секунд

Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд "Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол асуулт, хариултаар үргэлжилж байна.

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа гишүүдийн асуултад хариулахдаа “Утааны бүх сонсголд суулаа, бүх саналыг тэмдэглэж авлаа. Буруутныг хайж байна. Ажил үүргээ гүйцэтгэж байгаа гүйцэтгэх засаглалынхан, яамдынхан, түлшний үйлдвэрийнхэн, аж ахуйн нэгжүүдээс бурууг хайгаад хэрэггүй. Энэ хүмүүс тухайн үед гарсан тушаал шийдвэрийг биелүүлсэн.

Хамгийн гол асуудал нь төрийн бодлого, шийдвэр тогтворгүй байна. Тухайлбал, Э.Бат-Үүл даргын үед гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр иргэдтэй уулзаж байсныг улс төрийн шалтгаанаар болиулсан. Дараа нь 10, 20 айл нийлж, дэд бүтцээ шийдэх “Сайн хашаа” хөтөлбөр бас л зогссон.

Сонгуулийн өмнө улстөрчид гарч ирээд, бүх газрыг дур дураараа олгодог. Ингэж хотыг төлөвлөлтгүй болгож, өнөөдрийн асуудлыг үүсгэсэн. Манай яаманд агаарын бохирдолтой тэмцэх төсөв ч байхгүй. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо ямар нэг төсөвгүй, хэдэн хүнийг ТҮ-ийн хамгийн доод шатлалаар цалинжуулж, яамны батлагдсан төсвийн хүрээнд ажиллуулах гээд үзэж байна. Сайн дурын байгууллага шиг л байна.

Би Үндэсний хорооны даргын хувьд сүүлийн нэг сард бүх асуудал, алдаа оноог судаллаа. УИХ-аас Түр хороо байгуулж, анхааралдаа авч, шийдлээ зоригтой гаргах хэрэгтэй. УИХ дорвитой шийдвэр гаргахгүй бол асуудал хэзээ ч шийдэгдэхгүй" гэсэн байр суурийг илэрхийллээ.

Утааны сонсголын ажлын хэсгийн гишүүд УИХ-аас ТҮР ХОРОО байгуулах тухай тогтоолын төсөл боловсруулжээ
Утааны сонсголын ажлын хэсгийн гишүүд УИХ-аас ТҮР ХОРОО байгуулах тухай тогтоолын төсөл боловсруулжээ
 
ЦУОШГ: Ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна
ЦУОШГ: Ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!