Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг дүүтэйгээ хамтарч эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Тус Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон юм.
Ингэхдээ Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Ч.Ганхуяг нарт торгох ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ.
Тэгвэл хохирогч эмэгтэйн өмгөөлөгч Б.Мэргэн "Өнөөдөр анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, ял оногдуулсан Ч.Ганхуягт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр прокурорт буцаалаа.
Хэдийгээр хохирогчийн өмгөөлөгч боловч шүүхийн шийдвэрийн тайлбар үндэслэлтэй байсан тул маргах зүйл алга даа. Дахиад анхан шатны шүүх дээрээ маргана. Гэм буруу нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байгаа" гэв.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!