П.Цэнгүүн: Нүүрсчид хулгайгаа нуухаар гурилын зохиомол кэйс гарган над руу дайрч хуульд байхгүй зүйлээр акт үйлдэж байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн эхнэр болон хамаарал бүхий компанид нь татварын байгууллагаас шалгалт оруулахаар болсон талаар мэдэгдсэн билээ. Энэ талаар манай сайтад өгсөн ярилцлагадаа "Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын 4 жилийн ойн өдөр татварын байгууллагаас бичиг ирсэн. Байр суурь илэрхийлсэний төлөө нам, бүлэглэлтэй ойрхон ХАР ЦОГОО мэтийн хүмүүсийн сошиалд тавьсан мэдээлэл ТАТВАРЫН ШАЛГАЛТ болоод ирж байна. Шалгасан ч хулгай хийсэн юм байхгүй" гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл "Алтан тариа" ХХК-ийн захирал П.Цэнгүүн "Нүүрсчид хулгайгаа нуухаар гурилын зохиомол кэйс гаргаж над руу их дайрч ПиАраар довтолж билээ. Тэгэхдээ манайх руу татварын шалгалт оруулж хуульд байхгүй зүйлээр акт үйлдэж байв. Актын дагуу татварын хуулиар хөрөнгө битүүмжилж барьцаалж билээ. Акт нь одоо шүүх дээр яваа" гэх байр суурийг өөрийн твиттер хуудаснаа илэрхийлжээ.

ТОДРУУЛГА: 3 настай хүүхдийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Биеийн байдал нь МАШ ХҮНД байгаа
ТОДРУУЛГА: 3 настай хүүхдийг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн. Биеийн байдал нь МАШ ХҮНД байгаа
 
СХД-ийн хүүхдийн хуучин эмнэлгийн гадна фасадыг засварлах ажлыг шийдвэрлэхэд дэмжиж ажиллахаа УИХ-ын гишүүн Н.Алтаншагай илэрхийллээ
СХД-ийн хүүхдийн хуучин эмнэлгийн гадна фасадыг засварлах ажлыг шийдвэрлэхэд дэмжиж ажиллахаа УИХ-ын гишүүн Н.Алтаншагай илэрхийллээ
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!