Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-нд Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа хийж, нэн даруй яаралтай арга хэмжээг авч эхлээд байгаа билээ.
Тухайн хүүхэд нь 307 дугаар цэцэрлэгт суралцаж байсан учир тус цэцэрлэгийг болоод нэг байранд үйл ажиллагаа явуулдаг 160 дугаар сургуулийг түр хаасан байна. Мөн гэр бүлийн нэг гишүүн Голомт цогцолбор сургуулийн бага сургуульд суралцдаг аж. Уг сургууль нь тусдаа байранд үйл ажиллагаа явуулдаг учир зөвхөн бага сургуулийн танхимын үйл ажиллагааг түр зогсоож, цахим хэлбэрт тус, тус шилжүүлжээ.
Ойр орчмын сэжигтэй байх 6 тохиолдлоос шинжилгээ авахад үүсгэгч илрээгүй байна.
Энэхүү өвчин нь халдварлахдаа хурдан тул 2-7 хоногт шинж тэмдэг илэрдэг тул иргэдийг хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байна.
Мөн сургууль, цэцэрлэгүүдийн бүрэн ариутгасан ба өглөө бүр сургууль, цэцэрлэгийн эмч, багш нар хүүхдүүдийн халууныг үзэж, амны хаалт зүүлгэн, гарыг ариутган орчны ариун цэврийг сахин ажиллаж байна. Менингоккт өвчнийг манайхан цахилгаан менингит гэж нэрлэдэг учир нь цахилгаан цохих мэт хурдтай хүндэрдэг байна.
Иймд иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, өндөр халуурсан биеэр тууралт гарсан тохиолдолд яаралтай өрхийн эрүүл мэндийн төвдөө болон дүүргийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!