Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг байгуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Азийн хүний хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Чиба Хисаотой уулзлаа.

Тэрбээр өмнө нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн ахлах зөвлөхөөр ажилласан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг байгуулсан. Үүнийг дан ганц байшин бариад орхих биш, үйл ажиллагааг нь сайжруулахад бодлогын зөвлөмж авч хамтран ажиллана.

Мөн олон улсын жишигт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн Job center төвийг нийслэлд 4 салбарыг нээсний нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт бий.

Үүнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сайжруулах, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ажлын байрыг бий болгоход хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд насан туршдаа нийгмийн хамгааллын ямар үйлчилгээ авах вэ гэдэг ТОГТОЛЦООНЫ ЗУРАГЛАЛ гаргах ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

Менингококкт халдварын үед өндөр халуурч хурдан хүндрэх, амь насаа алдах эрсдэлтэй
Менингококкт халдварын үед өндөр халуурч хурдан хүндрэх, амь насаа алдах эрсдэлтэй
 
Энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулахаар төлөвлөжээ
Энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулахаар төлөвлөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.