Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Ерөнхий сайд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн. Тиймээс уг шийдвэрийг битгий албажуулаарай гэж хүсье

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд шийдэх эрхийг нь өгөх шийдвэр гаргасан.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн А.Ариунзаяа байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр:

-Засгийн газар орон нутаг руу асуудлыг бухлаа. 12 наснаас дээш настай хүүхэд хурдан морь унаж болно гэж юу гэсэн үг юм. Яасан ичгүүргүй шийдэл вэ. Дээд шүүхийн шийдвэр хэвээрээ байгаа. Бид өв соёлоо үгүйсгэж, уяачдыг муухай харагдуулах гээгүй. Гагцхүү зөвхөн хаврын уралдааныг болих дээд шүүхийн шийдвэрээ биелүүлж, мөрдөхийг л шаардсан. Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ийм мэдэгдэл хийсэнд үнэхээр харамсаж байна. Ерөнхий сайд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн. Тиймээс уг шийдвэрийг битгий албажуулаарай гэж хүсье. Энэ шийдвэрээ угаасаа цуцлах ёстой.

Иргэний нийгмийн байгууллага, УИХ-ын гишүүд хүртэл жагсахад бэлэн байгаа. Засгийн газрын шийдвэр хууль тогтоомжийн хүрээнд байх ёстой.

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ
 
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас 26 000 тонн бензин ачсан вагон ирж яваа тул борлуулалт хэвийн болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.