Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы сүмогийн холбоо Хошорюү С.Бямбасүрэнд Ёкозүна цол олгохоор болжээ

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд

Мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын тэмцээн болох Хацү башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд нэгдүгээр сарын 12-ноос 26-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Тэгвэл Озэки Хошорюүд Ёкозүна цол олгох шийдвэрийг Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлдөх зөвлөлөөс гаргажээ.

С.Бямбасүрэн нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Монгол улсын манлай заан Донровын Долгорсүрэнгийн ач хүү юм.

Түүний аав Д.Сугаррагчаагийн дүү Д.Сумъяабазар нь Монгол үндэсний бөхийн Улсын аварга цолтой, дүү Д.Сэржбүдээ нь Улсын начин цолтой, бага эрэгтэй дүү Д.Дагвадорж нь Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Ёкозуна цолтой алдарт бөхчүүд билээ.

Д.Долгорсүрэн зааны аав нь цэргийн заан цолтой, гэргий Пүрэвбадамын авга ах нь Улсын арслан цолтой бөхчүүд байсан ба Монгол бөхийн гайхалтай удам ийнхүү үргэлжилсээр байна.

”Жүр Үр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзул: Ажил хийж байгаа хэрнээ ядуу амьдраад байгаа нь БАГА ЦАЛИН бус ТАТВАРЫН ДАРАМТТАЙ холбоотой
”Жүр Үр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзул: Ажил хийж байгаа хэрнээ ядуу амьдраад байгаа нь БАГА ЦАЛИН бус ТАТВАРЫН ДАРАМТТАЙ холбоотой
 
ЭМЯ: Улаанбурханы нөхцөл байдал хүндэрч, 9 сараас доош насны хүүхдүүдийг хамарч эхэллээ
ЭМЯ: Улаанбурханы нөхцөл байдал хүндэрч, 9 сараас доош насны хүүхдүүдийг хамарч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.