Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Хүний амь аврах байсан ч хүний эд эрхтэнг ашиглаж болохгүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон өчигдөр /2025.01.20/ шүүхээс 2.6 жилийн ял оноосон.

Тэгвэл УИХ-ын гишүүн П.Сайнзориг энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Цогцос /талийгч/-т хүндэтгэлтэй хандах нь хүний эрхийн асуудал юм. Энэ нь тухайн нас барсан хүний дигнити болон үлдэж буй ар гэрийнхэнтэй холбоотой хүний эрхийн асуудал байдаг. Гэрээслэл, эсхүл ар гэр нь зөвшөөрөөгүй бол хүний амь аврах байсан ч хүний эд эрхтэнг ашиглаж болохгүй

Донорын хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгох зүй ёсны шаардлага байна. Гэхдээ газарт шингээд дуусах юм чинь ашиглахад яадаг юм гээд бичээд байгаа хүмүүс хүний дигнити, ар гэрийн хүмүүсийн өнцгөөс бас анхаарч үзээсэй" гэжээ.

ЦЕГ: Өчигдөр 145 хүн эрүүлжүүлэгдэж, 129 хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгдсэн
ЦЕГ: Өчигдөр 145 хүн эрүүлжүүлэгдэж, 129 хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл бүртгэгдсэн
 
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр улсын дугаар нь ТЭГШ тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.