ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх“ хуулийн төслийг Ерөнхий сайд дэмжжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлгийн ээлжит дугаарын зочноор ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл оролцсон билээ.

Тодруулбал, тэрбээр УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай" хуулийн төслийн талаар ярихдаа "Би танхимд танилцуулсан. Ний нуугүй хэлэхэд, зарим хүн нэлээд эргэлзсэн. Яг асуудлыг Ерөнхий сайдын үгээр шийдсэн. Ерөнхий сайд юу гэж хэлсэн бэ гэхээр “Бидэнд 2 сонголт байна. Нэг бол авлигачидтайгаа нүүр тулна. Нэг бол ард түмэнтэйгээ нүүр тулна. Би бол авлигачидтайгаа нүүр тулахыг сонгож байна. Хуулийн төслөө улам сайн болгоод, оруулаад ирээрэй” гэсэн. Одоогоос сар гаруйн өмнө.

Тэгэхээр танхим дээр би санаа зовохгүй байна. Бид хэлэлцээд, өргөн барьчих байх. Тэнд очоод санаа зовох зүйлүүд байна аа. Ил, далд эсэргүүцэж байгаа гишүүд нэлээд байна. Би үүнийг нэг боломж гэж харж байгаа. Бид харъя л даа. Хэн нь яг үнэнээсээ сонгуулиар авлигатай тэмцэнэ, авлигачдыг ална хядна гэчхээд, буцдаг юм.

Хэн нь үгэндээ байгаа юм. Хэн нь хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн талд байгаа юм. Хэн нь энэ заваарсан юмаа, хуримтлагдсан муу муухайгаасаа салж урагшаа явах хүсэл тэмүүлэлтэй байгаа юм. Үүнийг харах сайхан боломж гэж харж байгаа. Би бол батлуулна л гэж үзнэ" гэв

Багшийн мэргэжлийг дээшлүүлж оюутан солилцоход Турк улстай хамтарна
Багшийн мэргэжлийг дээшлүүлж оюутан солилцоход Турк улстай хамтарна
 
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!