Б.ЖАВХЛАН: НӨАТ-ыг хавтгайруулж хөнгөлөлт эдлүүлэх биш бага орлоготой хэсэг рүү буцаан олголт, боломжуудыг олгох цогц шинэчлэлт хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөх үеэр УИХ-ын Хаврын чуулганд Татварын багц өөрчлөлт, шинэчлэлтийн асуудлуудыг өргөн барихаар болсныг дурдлаа. Энэ талаар хэлэхдээ " Энэ удаагийн Засгийн газраас өргөн барих татварын цөм нь НӨАТ байх болно. Үүнийг нэлээн тооцоо судалгаатай, татварын байгууллагуудын сүүлийн 10 гаруй жил хөгжүүлсэн Ибаримт-ын жишээ олон улсад сайн туршлага болсон. Эдгээр боломжуудад суурилж бид НӨАТ-ын шинэчлэлийг хийнэ. НӨАТ төлөгч нарын 10 хувь нь нийт НӨАТ-ын орлогын 60 хувийг төвлөрүүлдэг. Тиймээс хавтгайруулж хөнгөлөлт эдлүүлэх биш бага орлоготой хэсэг рүү илүү их НӨАТ-ын буцаан олголт, боломжуудыг тавьж өгөх байдлаар татварын цогц шинэчлэлийн хуулиуд өргөн барихаар зэхэж байна. Мөн бид нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл татвар төлөгчдийн дунд хэлэлцүүлэг явуулна. Энэ талаар ЗГ болон Сангийн яамны цахим мэдээлэлд санал асуулга авч эхэлсэн. Чуулган завсарлахаар олон нийтийг хамруулсан татвар төлөгч нарыг хамруулсан хэлэлцүүлэг санал асуулга болно. Үүнд идэвхтэй оролцоорой. Та бүхнээс хамтарч ажиллахыг хүсч байна" гэлээ.

С.Амарсайхан: Бүсийн зөвлөлүүдийг байгуулж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд бүх бүсүүдэд очиж ажиллана
С.Амарсайхан: Бүсийн зөвлөлүүдийг байгуулж, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд бүх бүсүүдэд очиж ажиллана
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!