Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулав. Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, ажиллах журам, зохион байгуулалтын асуудлыг танилцуулж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгожээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Бүсийн хөгжлийн бодлогыг аймаг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх бүсийн хөгжлий бодлогын зөвлөлийг байгуулах шийдвэрийг гаргалаа. Тус зөвлөлийг ажиллуулах журмыг мөн баталсан. Зөвлөл бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд үндэсний хороо, Засгийн газраас гаргасан шийдвэрийг бүс, аймаг, сумын түвшинд хэрэгжүүлэхээр орон нутгийн нөөц бололцоог дайчилна. Аймгуудын Засаг дарга, худалдаа аж үйлдвэрийн танхим, эрдэмтэд, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтарсан бүсийн зөвлөлийн үйл ажиллагааг эхлүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Хоёрдугаар улиралд багтаан бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангуулах хуралдааныг зохион байгуулна. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд бүх бүсүүдэд очиж аймаг орон нутгийн иргэд, ААН, төрийн байгууллагуудтай уулзалт хийнэ. Бүсчилсэн хөгжил гэдэг нь нэг аймаг орон нутгийн асуудал биш.
Улсын хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах урт хугацааны стратегийн бодлого учраас салбар дундын уялдаа холбоог хангах чухал" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!