Р.Батболд: Хяналтын зөвлөлийн гишүүд нь эдийн засагч, санхүүч мэргэжилтэй хүмүүс байхад ДАРГАД нь газар зохион байгуулагч ороод ирэх юм

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

ЭЗБХ-ны өнөөдрийн хуралдаанаар СЗХ-ны даргад нэр дэвшигч болон Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, СХЗ-ны даргад одоо ажлын алба хариуцаж буй Т.Жамбаажамцыг УИХ-ын дарга нэр дэвшүүлжээ.

Т.Жамбаажамц нь олон улсын эрх зүйч мэргэжилтэй. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг бизнесийн удирдлагын магистраар тус, тус төгссөн. СЗХ-ны Үнэт цаасны газрын мэргэжилтэн, СЗХ-ны Үнэт цаасны газрын хянан шалгагч, СЗХ-ны ахлах хянан шалгагч, СЗХ-ны Хөрөнгийн зах зээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга, СЗХ-ны Хяналт шалгалтын газрын орлогоч дарга, 2016 оны наймдугаар сараас одоог хүртэл СЗХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.

Харин СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргад М.Буяндэлгэрийг нэр дэвшүүлжээ. М.Буяндэлгэр нь Газар зохион байгуулагч инженер мэргэжилтэй аж.

Санхүүгийн салбарт газар зохион байгуулагч, инженер хүнийг нэр дэвшүүлж байгаад гишүүд нэлээд бухимдаж, шүүмжиллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Батболд "СЗХ, Банканд эдийн засагч, санхүүч мэргэжилтэй хүмүүсээ тавимаар байна. Хяналтын зөвлөлийн гишүүд нь эдийн засагч, санхүүч мэргэжилтэй хүмүүс байхад ДАРГАД нь газар зохион байгуулагч ороод ирэх юм. Ямар дарга нь оруулаад ирэв, хоёр нам жаахан бодмоор юм" гэлээ.

СЗХ-ны даргад тус хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ
СЗХ-ны даргад тус хорооны ажлын албаны дарга Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!