Д.Рэгдэл: Их дээд сургуулийн хөгжлийг оюутны сургалтын төлбөрөөр дүгнэж байгаа нь хөгжлийн хамгийн том саад

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнөөдөр хуралдав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

-Дээд боловсрол, шинжлэх ухаан хоёр дэлхийн жишиг рүү харж явж байж л хөгжлийн суурийг тавьж, бодлого зорилтооо хэрэгжүүлнэ. Өнөөдөр сайдын оруулж ирсэн таван хуудас танилцуулга дээр дээд боловсролын шинэчлэлийн нэгдүгээр асуудал нь судалгааны их сургууль юм шигээр оруулж иржээ. Судалгааны их сургууль гэдэг бол их сургуулийн хөгжлийн үе шат болохоос биш зохион байгуулалтын бүтэц биш. Тодорхой түвшинд хүрсэн сургууль судалгааны сургууль болдог дэлхийн жишиг байхад бид нар хүчээр тийм сургууль байгуулчих гээд үзээд байдаг. Тэгж болохгүй. Үзүүлэлтээ хангаж байж л судалгааны их сургууль болдог шүү. Тиймээс хүчээр их сургууль барих асуудлыг би дэмжихгүй.

Их дээд сургуулийн хөгжлийг оюутны сургалтын төлбөрөөр дүгнэж байгаа нь хөгжлийн хамгийн том саад.

энэ их оюуны потенциаль цуглуулсан их сургуулиуд сургалтын төлбөрөөс гадна орлого олдог чадавхитай байх ёстой. Ингэж байж хөгжлийн тухай ярихаас биш улсын төсвөөс мөнгө авчхаад сургууль хөгжүүлнэ гэж бодвол ингээд суугаад л байна. Хувийн сургуулиуд үүний эсрэг Үндсэн хууль зөрчиж байна гэх асуудал ярина. Өмч ялгахгүйгээр төрийн дэмжлэг үзүүлэх ёстой.

Уул уурхай, худалдаа үйлчилгээний салбарын бизнесийн зээл эрчимжив
Уул уурхай, худалдаа үйлчилгээний салбарын бизнесийн зээл эрчимжив
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!