Ногоон зээлийн зориулалттай гадаадын санхүүжилт нь дотоодын зах зээлд төгрөгөөр олгох учир гадаад валют, төгрөг хоорондын своп арилжааны зардлыг бууруулах ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 7 секунд

Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ талаарх эрх зүйн болон тогтолцооны орчин нөхцөлийг судалж, холбогдох талуудын мэдээллийг сонсох, нэгтгэх ажлыг хийж байна. Өчигдөр (2025.01.13) тус ажлын хэсэг зургаа дахь хуралдаанаа хийж, банкны салбарын мэдээллийг сонслоо.

Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц өмнөх таван хуралдаанаар хэлэлцсэн асуудал, сонсож танилцсан мэдээллийг нэгтгэн танилцуулаад, барилга, орон сууцны ногоон санхүүжилтийн зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн байдал болон барилгын чанар, стандартын талаар тодорхой мэдээллүүд цуглаад байгаа талаар ярив.

Ажлын хэсгийн хуралдаанд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголын ногоон барилгын хүрээлэн, Дэлхийн банк, Тогтвортой санхүүжилтийн холбоо, Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжлийн болон Төрийн банкны төлөөлөгчид оролцож, барилга, орон сууцны зээл, санхүүжилтийн талаар танилцуулсан юм. Хас банкны Эко банкны газрын захирал Г.Туул, Голомт банкны Олон улсын банкны газрын хэлтсийн захирал Ч.Үнэнгэрэл, Тогтвортой санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн Х.Нарангэрэл нар тус тусын банкны ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийн талаар танилцуулж, энэ төрлийн зээлийн хүү харьцангуй өндөр, өртөг ахиу байгааг хуваалцах боломжийг судалж ажиллах шаардлагатайг онцолсон юм. Хас банкнаас хүлэмжийн хийг бууруулах биногоон бизнесийн, иргэдэд гэр, байшингаа дулаалахад зориулсан эко хэрэглээний, мөн эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих зээлүүдийг олгодог бол Голомт банк бизнесийн тогтвортой зээл, цахилгаан автомашины, амны орон сууцны, хэрэглээний болон хүүгээ хуваан төлөх нөхцөлтэй гэсэн таван төрлийн ногоон зээлийг олгож байна.

Хэдийгээр ногоон зээлийн бүтээгдэхүүнүүд байгаа ч эдгээрийн хувь хэмжээ нийт зээлийн дотор 5.0 хүртэл хувийг л эзэлж байгаа бөгөөд ялангуяа амины орон сууцны ногоон зээлийн нөхцөл шаардлага, өртөг өндөр байгаагаас нийлүүлэлт хангалттай хэмжээнд хүрэхгүй байна гэж банкны салбарын төлөөлөгчид хэлж байлаа.

Хаан банкны ногоон зээлийн хэмжээ өнгөрөгч 2024 онд 711.0 тэрбум төгрөг болж нийт зээлийн 6.0 хувьд хүрснийг тус банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа танилцууллаа. Энэ онд уг зээлийн нийлүүлэлтийг 1.4 их наяд төгрөг буюу нийт зээлийн 10 хувьд хүргэхээр ажиллаж байгаа юм байна. Барилга, орон сууцны ногоон зээлийг олгохын тулд зээлдэгчийн барилга, байшинд Олон улсын санхүүгийн корпорацийн EDGE, АНУ-ын LEED зэрэг гэрчилгээ, стандартыг шаарддаг байна. Эдгээр стандартыг хангаж, гэрчилгээ авахад хэр хүндрэлтэй судлах үүднээс тус банк өөрийн байр, салбарын барилгуудынхаа цахилгаан эрчим хүчийг нарны эх үүсвэртэй болгож, үнэлгээ хийлгэхэд дунджаар 14 сарын хугацаа зарцуулж байгааг ярьсан юм. Тиймээс ногоон барилгын үнэлгээний үндэсний системийг нэн даруй хэрэгжүүлж, шуурхай, хүртээмжтэй нэвтрүүлж ажиллах шаардлагатай гэв.

Мөн тэрбээр ногоон зээлийн зориулалтаар гадаадаас санхүүжилт олж авчраад түүнийгээ дотоодын зах зээлд төгрөгөөр олгох учир гадаад валют, төгрөг хоорондын своп арилжааны зардлыг бууруулах шаардлага байгааг дурдав.

БАЙНГЫН ХОРОО: Сайд Ж.Энхбаяр олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулна
БАЙНГЫН ХОРОО: Сайд Ж.Энхбаяр олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулна
 
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Р.Чингисийн оронд Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа М.Лувсандоржийг томиллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!