Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2024 онд ажилгүй болсон 30.8 мянган даатгуулагчид 137 тэрбум төгрөгийн тэтгэмж олгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Ажил олгогч, ажилтан ажилгүйдлийн даатгалын санд 0.7 (0.5;0.2) хувийн шимтгэл төлдөг. Ажилгүйдлийн даатгалын сангаас 2024 онд ажилгүй болсон 30.8 мянган даатгуулагчид 137 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон.

Даатгуулагч нийт 24 сар, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй ажилгүйдлийн даатгалд хамрагдсан тул тэтгэмж авдаг. Энэхүү тэтгэмжийг хуульд зааснаар ажлын 76 хоногийн хугацаанд хуваан олгодог. 2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 143 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2024 онд өглөг үүсгэсэн зарим хүний тэтгэмжийг энэ сард бүрэн олгоно гэж Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас мэдээллээ.

АГААРЫН ЧАНАР: Толгойт, Хайлааст орчимд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээний ИХ УТААТАЙ байна
АГААРЫН ЧАНАР: Толгойт, Хайлааст орчимд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээний ИХ УТААТАЙ байна
 
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.