Энд, одоо, би танд үгээ хэлье. Хэрэв та надад ерөнхийлөгчийн үүрэг хүлээлгэх юм бол би хамгийн муу нь биш бидний хамгийн сайн тал дээр тулгуурлана" гэж Байден 2020 оны 8-р сард Ардчилсан намаас албан ёсоор нэр дэвшсэнийхээ дараа хэлсэн. "Би харанхуй биш гэрлийн холбоотон байх болно. Бид, ард түмэн бид бүгдээрээ цугларах цаг болжээ. АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байден.
"Facelook"-ийн энэ дугаартаа АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байдены фото түүхийг онцолж байна. Өдгөө 79 настай Жо Байден АНУ-ын хамгийн ахмад ерөнхийлөгч гэдгээрээ түүхэнд бичигдлээ. Жо Байден 35 жилийн өмнө АНУ-ын Сенатад Делавэрийг төлөөлж байв. Тэрбээр Барак Обамагийн удирдлага дор дэд ерөнхийлөгч болохоор 2009 онд огцорчээ. 1988, 2008 онд нэр дэвшиж байсан тэрээр гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялав. Байдены улстөрийн хийгээд хувийн амьдрал дардан байсангүй. Гэр бүлээ бусдын гарт алдаж, дэд ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүддээ багагүй шүүмжлүүлсэн ч өнөөдөр америкчуудын цор ганц найдлага болсон Жо Байдены фото түүхтэй танилцана уу.
1. Жозеф Робинетт Байден Жунеор 4 хүүтэй айлын том нь. 1942 оны 11 сарын 20-нд Пеннсильванийн Скрентон хотод төрсөн. Катерин Евгения Финнеган Байден, Жозеф Робинетт Байден нарын ууган хүү.
2. Бэрхшээлүүдээ даван туулсан бага нас. Жо Байдены бага нас тарчиг өнгөрчээ. 10 настай байхад эцэг эх нь илүү сайн ажил хайхаар Делавэрийн Клэймонт руу нүүжээ. Байден сургалтынхаа төлбөрийг олохын тулд аав, ээжтэйгээ хамт сургуулийнхаа цонхыг угаадаг ажилтай байв.
Мөн тэрээр ярих, харилцахдаа тааруухан байв. Энэ асуудлаа даван туулахын тулд Байден уран илтгэлд дурласан байлаа. Тэрээр яруу найргийн урт хэсгүүдийг цээжилж, толины өмнө чангаар унших замаар ярих чадвараа эрс сайжруулжээ. Делавэрт өнгөрүүлсэн өсвөр насныхаа тухай тэрээр: “Миний өсвөр нас, коллежид сурч байх үед Мартин Лютер Кинг, Жон Кеннеди, Роберт Кеннеди зэрэг хүмүүс улс орноо өөрчилж байв. Тэдний уран яриа, итгэл үнэмшил, үл итгэмээр мөрөөдлийнх нь хэмжээ намайг хурцалсан.” гэжээ.
3. Хос мэргэжилтэй боловсон хүчин. Жо Делавэрийн Их Сургуульд элсэн суралцаж түүх, улс төрийн шинжлэх ухаанд давхар мэргэжил эзэмшжээ. Мөн Сиракузын Их Сургуульд суралцаж, хуульч мэргэжлээр төгссөн.
4. Жо Нейлиа Хантертай Нью Йоркийн Сканателес дахь Гэгээн Мариа нуурт гэрлэжээ. Тэд гурван хүүхэдтэй ба Жозеф Р. Бью Байден III, Роберт Хантер, Наоми Кристина нар юм.
5. Жо Вилмингтон дахь фирмд олон нийтийн өмгөөлөгчөөр ажилладаг байв. Нью Кастл мужийн зөвлөлд анх удаа кампанит ажил эхлүүлж, 2000 саналаар ялалт байгуулж байв.
6. Залуу улстөрч Жо Байден Вилмингтоны хорооллууд дээр хучилт хийж, Делавэрийн эрэг дээр газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй газрын тосны компаниудыг буцааж шахах аюул заналхийлж буй 10 эгнээтэй асар том хурдны замын төслийн эсрэг тэмцсэн нь түүнийг алдартай улстөрч болоход нөлөөлжээ.
7. 29 настайдаа АНУ-ын Сенатад сонгогдсон Жо хамгийн залуу хүмүүсийн нэг болжээ. Харамсалтай нь хэдэн долоо хоногийн дараа түүний гэргий Нейлиа, охин Наоми нар бусдын гарт хорлогдож, хоёр хүү Хантер, Бью нар авто ослын улмаас хүнд бэртэл аван Байдены гэр бүлд эмгэнэлт явдал тохиолоо.
8. 200 км зам. Жо хөвгүүдийнхээ эмнэлгийн орны дэргэд АНУ-ын Сенатад тангараг өргөж, шөнийн цагаар хөвгүүдээ оронд нь хэвтүүлж, өглөө босохыг нь харахын тулд өдөр бүр Вилмингтоноос Вашингтон руу машинаар, дараа нь галт тэргээр нийт 200 км зам туулан явдаг байв. Таван жилийн турш Жо эгч Валери болон түүний гэр бүлийн тусламжтайгаар хоёр хүүгээ өсгөжээ.
9. "АНУ-ын Үндсэн хуулинд Бид Хүмүүс гэж тэмдэглэсэн байдаг. Бид хандивлагч гэж тэмдэглээгүй."- Жо Сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн шинэчлэлийн талаар ийн хэлж байжээ.
10. Хоёр дахь гэрлэлт. Бью, Хантер нар аавдаа ахлах сургуулийнхаа англи хэлний багш Жилл Жейкобсоос гэрлэхийг гуйх цаг болсон гэж хэлэв. Улмаар 1977 онд Нью-Йорк хот дахь НҮБ-ын сүм дээр Жо Байдан Жиллтэй гэрлэв. Жилл багшийн ажлаасаа гарч, 1980 онд Эшли хэмээх охин нь төрсөн ба энэхүү нэрийг ах нар нь өгсөн аж. Жилл үргэлжлүүлэн боловсролын чиглэлээр докторын зэрэг хамгаалж, Виржиниа мужийн олон нийтийн коллежид англи хэлний профессороор багшлах болов.
11. Жо Үндэсний винтовын холбоонд элсэж, хоёр удаа ялалт байгуулж байв. 1994 онд тэрээр дайралтын зэвсэг, өндөр хүчин чадалтай бууны хүхээ тавих хоригийг баталжээ.
12. Делавэр мужийн ерөнхий прокурор, Жо Байдены ууган хүү Бью Байден тархины хорт хавдартай удаан хугацаанд тэмцсэн хэдий ч 2015 онд таалал төгсжээ.
16. Обамагийн итгэлт хүн. Жо Байден АНУ-ын 44 дэхь ерөнхийлөгч асан Барак Хуссейн Обамагийн дэд ерөнхийлөгчөөр 8 жил ажилласан. Тэрбээр Конгрессийн сенатын танхимд олон жил ажилласан туршлагатай. Өмнө нь хоёр ч удаа ерөнхийлөгчийн сонгуульд хүчээ үзэж байсан. Хууль тогтоох Сенатын танхимд олон жил ажиллаж байсан асар их туршлагатай. Түүний энэ туршлага Обамаг ерөнхийлөгч болж Конгресстэй өдөр тутам ажиллахад нь асар их хэрэг болсон.
Барак Обама Иллинойс мужийн Спрингфилд хотод үг хэлэхдээ “Жо дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нь надад хань болсон” хэмээн хэлж байжээ.
Найман жилийн турш хамтран ажилласан тэдний нөхөрлөл улам батжин гэр бүлийнхэн нь ч мөн хоорондоо ойртож дотносожээ.
17. АНУ-ын дэд ерөнхийлөгч. Жо дэд ерөнхийлөгчийн хувьд ард түмэнд тулгамдаж буй чухал асуудлуудыг удирдан чиглүүлж, АНУ-ыг төлөөлж 50 гаруй оронд аялжээ.
18. Байден сенатчаар ажиллаж байхдаа хэд, хэдэн сенсаацийн бай болж байсан юм. Жишээ нь,
- Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Кларенс Томасийг Сенатын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж байхад нь түүний эсрэг мэдүүлэг өгсөн гэрчийн үгийг дутуу сонсгож, байнгын хороодын гишүүдэд хэт нэг талыг барих боломж олгосон гэдэг шүүмжлэл юм. Тэрбээр энэ хэрэг явлын дараа Сенатын Хууль зүйн байнгын хороонд анх удаа хоёр эмэгтэй гишүүнийг элсүүлж алдаагаа засахыг хүртэл оролдсон түүхтэй.
- Мөн 1990-ээд оны эрүүгийн хуулийг дэмжиж, багахан хэмжээний төдий хар тамхи тээвэрлэсэн тохиолдолд хэт хатуу ял оноож, өнгөт арьстнуудыг шоронгоор дүүргэхэд оролцсон хэмээн буруутгадаг. Байден ч өөрөө “энэ бол алдаа байсан” хэмээн саяханы нэгэн ярилцлага дээр хэлнэ билээ.
- Жо Байден АНУ-ын 20 сая гаруй даатгалгүй иргэдийг даатгалд хамруулсан гавъяатай.
19. 2007 онд Цагаан ордонд болсон ёслолын үеэр Ерөнхийлөгч асан Барак Обама Жо Байденыг Ерөнхийлөгчийн эрх чөлөөний хүндэт медалиар шагнаж байв. Түүний сэтгэл үнэхээр их хөдөлсөн.
20. Жо Байден 2011 онд дэд Ерөнхийлөгч байх үеэр Монгол улсад айлчилж байжээ.
Тэрээр АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа Монголд айлчилсан хоёр дахь эрхэм юм. Эхнийх нь 1944 онд Монголд айлчилсан дэд Ерөнхийлөгч Хенри А.Уэллес юм.
21. Жо Байден АНУ-ын хамгийн ахмад ерөнхийлөгч гэдгээрээ түүхэнд бичигдэж байна. Өдгөө 78 нас сүүдрийг зооглож буй тэрээр хэдийгээр анхнаасаа Ардчилсан намын мөрөөдлийн нэр дэвшигч байгаагүй боловч өдгөө Трампыг солих хүсэлтэй энэ улс орны олон сая хүний ганц найдлага нь боллоо. Улстөрийн карьерийн 50 жилийн дараа хүчирхэг гүрний ерөнхийлөгч болсон Жо Байден хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.