Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Мандахбаяр: Сэтгүүлчийг тагнасан гэх асуудалд цэг тавья

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдийг тагнаж, чагнаж байна гэх асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өчигдөр Зөрчлийн хуулийн гүтгэх, доромжлох тухай заалтыг Эрүүгийн хуулинд оруулж байгаа тухай мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийг тагнаж, чагнахыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь зөвшөөрсөн гэх мэдээлэл зарим хэвлэлүүдээр гарсантай холбогдуулан уг хурлыг зарласан юм.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Х.Нямбаатар гишүүн хуулийн өөрчлөлтийн талаар тодорхой мэдээлэл өгсөн байсан. Гэвч Зөрчлийн хуулийн заалтыг Эрүүгийн хуульд оруулахыг МСНЭ нь зөвшөөрсөн гээд зарим мэдээнд гарчигласан байсан. Яг ярилцлагыг нь уншихаар Х.Нямбаатар гишүүн ажлын хэсэгт орж ажилласан болохоос ийм юм огт яриагүй байсан. Тэгэхээр сэтгүүлчид өөрсдөө санаатай болон санамсаргүй байдлаар баримтыг гуйвуулахаа болих ёстой. Сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудал дээр цэг тавья. Хэрвээ тагнаж, чагнасан гэх баримт нь сэтгүүлчдэд байгаа юм бол түүнийгээ ил гаргах хэрэгтэй. Хэрвээ ил гаргахаас айж байгаа бол надад аваад ир. Сэтгүүлчийг тагнаж чагнасан нь үнэн бол энэ маш ноцтой асуудал. Үүн дээр Ц.Нямдорж сайд, дэд сайд асан Б.Энхбаяр нарыг оролцуулаад нэгдсэн нээлттэй хэлэлцүүлэг хийе гэж төлөвлөж байна. МСНЭ-ийн Удирдах зөвлөл хурлаараа батлавал энэ хэлэлцүүлгийг удахгүй зарлана. Та бүхэн оролцоорой” гэлээ.

Тэрээр 2020 оныг МСНЭ ёс зүй, хариуцлагын жил болгон зарласныг онцлоод сэтгүүлчид ёс зүйгээ баримталж, баримт нотолгоотой нийтлэхийг уриаллаа. Ёс зүйгээ баримтлаагүйгээс мэргэжлийн нэр хүнд унахаас гадна сэтгүүлчид санхүүгийн хариуцлага хүлээж байна гэв. Зөрчлийн хууль батлагдсанаас хойш хэвлэл мэдээллийн салбартай хамааралтай 200 гаруй гомдол шийдэгдсэн байна. Тэндээс 50 гаруй сэтгүүлч 2 сая, цөөнгүй тооны хэвлэл мэдээллийн хэрэгсэл 20 сая төгрөгөөр торгуулсан байна.

Коала баавгай ховордсон амьтдын тоонд орж болзошгүй байна
Коала баавгай ховордсон амьтдын тоонд орж болзошгүй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.