ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг болж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 46 секунд

Нэгдүгээр сарын 7-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

08:30 цагт: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг МХАҮТ-д болно.

11.00 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хорооны хуралдаан тус тус болно.

12.00 цагт: УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын Байнгын хорооны хуралдаан болно.

14.00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаан болно.

14.30 цагт: УИХ-ын Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаан болно.

15.00 цагт: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны хуралдаан болно.

-УИХ-ын даргын 2024 оны 59, 82, 92 болон 101 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.

-Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-нд зохион байгуулна.

-Нэгдүгээр сарын 25-26-нд болох Нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээний бүртгэл энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс ТЕГ-т хүлээн авч байна.

-Энэ сарын 15-ны өдрөөс албан ёсоор улсын дугаарын захиалга авч эхэлнэ. Энэ сарын 14-нийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага тус системтэй танилцаж, өөрийн мэдээллээ шалгаж, нягтлах боломжтой.

-Марко Поло-700 жилийн ойд зориулсан “Марко поло, Хубилай хаан, монголчууд” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзүүллэгийн танхимд энэ сарын 15-ныг хүртэл гарна.

Орон нутагт:

-УИХ-ын Тамгын газар, Ёс зүй, дэгийн байнгын хороо, Ёс зүйн хорооноос томилсон ажлын хэсэг энэ сарын 5-7-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллаж, Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаа, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцана.

-Булган аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах "Цодгор хүү-2025" тэмцээн энэ сарын 6-7-нд болно.

-Завхан аймгийн Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Цодгор хүү-2025” тэмцээн энэ сарын 6-7-нд болно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 9-нөөс эхлэн зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ сарын 9-нөөс эхлэн зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
 
Г.Тэмүүлэн: Бүрэн эрх нь дуусаад ажил хийгээгүй гишүүдэд ТЭТГЭМЖ олгох заалтыг намайг оруулсан мэтээр гүтгэж байна
Г.Тэмүүлэн: Бүрэн эрх нь дуусаад ажил хийгээгүй гишүүдэд ТЭТГЭМЖ олгох заалтыг намайг оруулсан мэтээр гүтгэж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!