ЗГ: Цаашид эрчим хүчний ХЯЗГААРЛАЛТ хийхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ.

Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байсан юм. Мэргэжилтнүүд ослын улмаас үүссэн эвдрэлийг шуурхай хянан засварлаж, энэ сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүчийг нийлүүлж эхлээд байна.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж буйгаас гадна Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд арванхоёрдугаар сарын 13-наас эрчим хүч нийлүүлж байгаа юм. Тиймээс цаашид цахилгааны хязгаарлалт хийхгүй аж.

Уг зохицуулалттай холбогдуулан маргааш буюу 2024.12.31-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах юм байна.

Япон Улсын Фүкүокагийн эмэгтэйчүүдийн коллежид эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн чиглэлээр суралцуулах тэтгэлэг зарлагдлаа
Япон Улсын Фүкүокагийн эмэгтэйчүүдийн коллежид эрүүл мэнд, хүнс шим тэжээлийн чиглэлээр суралцуулах тэтгэлэг зарлагдлаа
 
ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компани 2023 онд 16 их наяд төгрөгийн зардал гаргажээ
ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компани 2023 онд 16 их наяд төгрөгийн зардал гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!