Хүүхэд асрах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвийн мэргэжилтэн, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд дунд хөгжлийн бэрхшээлийн тухай ерөнхий ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, хүүхдийн хөгжлийн бодит байдлын үнэлгээ хийх, ганцаарчилсан төлөвлөгөө боловсруулах арга зүйн сургалтыг Боловсролын яам, “Хүний эрхийн судалгаа, мэдээллийн хүрээлэн” ТББ хамтран зохион байгууллаа.
Тус сургалтыг нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн зөвлөх, согог зүйч Б.Туяацэцэг, тэргүүлэх багш Ж.Отгонцэцэг, тэргүүлэх багш Л.Бямбасүрэн нар удирдан явуулж, нийслэл дэх асрамж, халамжийн төвийн мэргэжилтэн, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан бүхий 60 хүн хамрагдав.
Сургалтын үеэр тэдэнд тулгамдаж буй асуудлаар санал солилцсон нь оролцогчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн хэмээн талархал илэрхийлж байлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!