“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 49,5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, Үндэсний баялгийн санд 13.6 тэрбум төгрөг төвлөрүүллээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 21 секунд

Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр нь жилдээ 30 мянган тонн ган цувимал бүтээгдээхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлдэг төрийн өмчит компани юм.

Тус компани нь 2024 онд ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ 34,9 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэснээс 25,9 мянган тонныг борлуулан 85,1 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Харин уул уурхайн үйлдвэрлэлээр 2,1 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэснээс экспортод 1,1 сая тонныг нийлүүлэн 207,1 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж, нийтдээ 292,2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 2024 онд улсын төсөвт 54,7 тэрбум төгрөг, үүнээс Дархан-Уул аймгийн төсөвт 31,5 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн санд 13,6 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлж Эрдэнэс Монгол нэгдлээс батлан хэрэгжүүлсэн зорилтот түвшний биелэлтээ бүрэн хангаснаас гадна өнгөрсөн онтой харьцуулахад цэвэр ашгийн үзүүлэлт даруй 24 хувиар өсжээ.

Компанийн удирдлага, менежментийн баг биржийн борлуулалтаа идэвхжүүлж, тээврийн эргэлтээ нэмэгдүүлснээр оны хоёрдугаар хагаст экспортын тээвэр 3 дахин нэмэгдсэн төдийгүй үр дүнд нь цэвэр ашгаа 9,4 тэрбумаар нэмэгдүүлж чаджээ. Түүнчлэн Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох “Дархан ҮТП” төслийн бэлтгэл ажлын хүрээнд сратегийн орд болох Төмөртэйн уурхайн нөөцөө нэмэгдүүлж, Ган үйлдвэрлэлийн цогцолбор төсөл болон одоогийн гангийн үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах, нөөцөд байгаа ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч ажиллаж байна.

Мөн тус компанийн хамт олон экспортын тээврийн эргэлтээ нэмэгдүүлж, биржийн арилжаагаа илүү идэвхжүүлэн “Дархан ҮТП” буюу Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гангийн үйлдвэрийн мега төслийн эхний үе шатуудыг эхлүүлэх санхүүжилтыг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК –д өнөөдрийн байдлаар 36 нэгжид 1490 ажилтан ажиллаж байгаагийн 88 хувь нь орон нутгийн ажилтан ажиллагсад байгаа юм. Өдгөө 31 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь өнгөрч буй 2024 онд Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд 74 мянган мод тарьж ургуулсан бол байгаль орчны нөхөн сэргээлтээр 12,6 га талбайд нөхөн сэргээлт хийж 60 га-г дүйцүүлэн хамгаалжээ. Тус компани байгаль орчинд ээлтэй, олон нийтэд нээлттэй үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийн байдлаар 4,4 сая хүн/цаг тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компани 2023 онд 16 их наяд төгрөгийн зардал гаргажээ
ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компани 2023 онд 16 их наяд төгрөгийн зардал гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!