Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын зөвлөмж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын Удирдлага мэдээллийн нэгдсэн систем болох WWW.MERGEJIL.MN ашиглалтад орсон.
Цахим хуудаснаас тус салбартай холбоотой бүхий л мэдээллийг ил тод, нээлттэй, түргэн, шуурхай авах боломжтой. Тухайлбал, Сургалтын байгууллага, суралцагч, мэргэжлийн талаар болон Тусгай зөвшөөрөл, Мэргэжлийн сургалтын бүртгэлийн гэрчилгээний талаарх мэдээлэл, Багшийн нөөц боловсон хүчин, Сургалтын орчин Чадамжийн сан, суралцагчийн Тэтгэлэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ болоод статистик мэдээлэл зэрэг бүхий л мэдээллийг авах боломж бүрдэж байна. Сургалтын орчин цэснээс Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дадлагын байр, дотуур байр сургалтын байр зэрэг сурах орчны мэдээллийг авах бол Тэтгэлэг хэсгээс сурагчдын ирц ямар хувьтай байсан сар бүр олгодог 200 мянган төгрөгийн тэтгэлгийг хэрхэн олгосон зэрэг олон талын мэдээллийг дээрх цахим хуудсаар авах юм.
Дээрх системийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт" төсөл болон "Ур Чадварыг Хөгжүүлэх" төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.

Маргааш Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 381 жилийн ойн өдөр болно
Маргааш Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 381 жилийн ойн өдөр болно
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.