Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 381 жилийн ойн өдөр болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр энэ сарын 29-нд буюу маргааш тохиож байна. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд энэ сарын 28-нд буюу өнөөдөр “Манай хороо-Миний гудамж” шалгаруулна.
Мөн маргааш /2020.10.29/ Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана. Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол, Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа, Нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдад болон байгууллагын төлөөлөлд шагнал гардуулах арга хэмжээ болон Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно.

НҮБ-ын ажилтнууд коронавирусийн халдвар авчээ
НҮБ-ын ажилтнууд коронавирусийн халдвар авчээ
 
Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усаа цутгасан “Алтай констракшн“ компанийн барьж буй барилгын үйл ажиллагааг түр зогсоожээ
Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усаа цутгасан “Алтай констракшн“ компанийн барьж буй барилгын үйл ажиллагааг түр зогсоожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.