Сүлжээ үл харгалзан яаралтай тусламжийн дуудлага хийх боломжтой болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Хөвсгөл аймгийн алслагдсан суманд малчин цасанд дарагдаж, хүнд нөхцөлд оржээ. Малчны гэр бүлийнхэн түргэн тусламж дуудах гэсэн боловч утасных нь сүлжээ унаад, яахаа мэдэхгүй сандралдаж байв. Ийм нөхцөлд үүрэн холбооны сүлжээ үл харгалзан яаралтай тусламжийн дуудлага хийх боломж бүрдлээ. Жишээлбэл, Жимобайлын сүлжээгүй газар бусад операторуудын сүлжээг ашиглан 112 дугаарт залган, яаралтай тусламж авах боломжтой. Үүрэн сүлжээний оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд үүнийг дэмжиж, энэхүү ажлыг ЦХИХХЯ-наас манлайлан зохион байгууллаа.

Ингэснээр ямар ч үед, хаанаас ч түргэн тусламж, гал команд, цагдаагийн дуудлагыг 112 дугаарт өгч, цаг алдалгүй тусламж авч болох нь ээ. Хамгийн гол нь иргэн таны утасны сүлжээ барихгүй байсан ч тухайн газарт сүлжээ нь орж байгаа операторын сүлжээг ашиглан тусламж дуудах нөхцөл бүрдлээ.

Өөрөөр хэлбэл, иргэн та гал түймрийн 101, цагдаагийн 102, яаралтай түргэн тусламжийн 103, гамшиг ослын 105 руу залгах шаардлагагүй. Зөвхөн 112 дугаарт залгаж, дээрх асуудлуудаа шийдвэрлүүлэх боломжтой.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг ирэх оны хоёрдугаар улирлаас туршилтаар ажиллуулж эхэлнэ
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг ирэх оны хоёрдугаар улирлаас туршилтаар ажиллуулж эхэлнэ
 
ШУУД: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЕАЭЗХ-той худалдааны түр гэрээ байгуулахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна
ШУУД: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЕАЭЗХ-той худалдааны түр гэрээ байгуулахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!