Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг ирэх оны хоёрдугаар улирлаас туршилтаар ажиллуулж эхэлнэ

Огноо
Унших
1 минут 29 секунд

“Улаанбаатар хотыг ойрын хугацаанд ундны усны шинэ эх үүсвэрээр хангах зайлшгүй шаардлага үүссэн” гэсэн судалгааны дүнд үндэслэн Усны Компакт гэрээ буюу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хамтран хэрэгжүүлж буй.

Хөрөнгө оруулалтын дүн, бүтээн байгуулалтын цар хүрээгээрээ манай улсын усны салбарт сүүлийн 30 жил дэх томоохон хөрөнгө оруулалтад тооцогдож буй уг төслөөр “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах”, “Хаягдал ус дахин боловсруулах” зэрэг гурван үйлдвэрийг барьж 2025 онд ашиглалтад оруулах юм байна.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барьж, шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулснаар жилд 50 сая хүртэл метр куб ус олборлох ундны усны эх үүсвэртэй болох бөгөөд усны Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хот ойрын 30 жилдээ усны хомстолоос айх аюулгүй болно.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралт 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2025 оны хоёрдугаар улирлаас үйлдвэрийг туршилтаар ажиллуулж эхэлнэ гэж Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл ярьжээ.

Байгаль орчны зөрчил мэдээллийг хүлээн авах 117 тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ
Байгаль орчны зөрчил мэдээллийг хүлээн авах 117 тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ
 
Үнэт эдлэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахадаа 27 нэр төрлийн химийн хорт бодис зөвшөөрөлгүй ашигласан үйлдлийг илрүүлжээ
Үнэт эдлэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахадаа 27 нэр төрлийн химийн хорт бодис зөвшөөрөлгүй ашигласан үйлдлийг илрүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.