Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хавдар судлалын үндэсний төв 2”-ыг байгуулахыг захирамжилж, Ажлын хэсэг байгууллаа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв 2"-ын асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал өчигдөр /2024.12.16/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж, "Хавдар судлалын үндэсний төв 2"-ын барилгын ажилд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг байгуулсан байна.

Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахалж, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, ЗГХЭГ-ын дарга У.Бямбасүрэн, ЭЗХЯ-ны Төрийн бичгийн дарга И.Батхүү, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Ажлын хэсгийн ахлагч Н.Хүрэлбаатар хэлэхдээ "СХД-ийн нутаг дэвсгэрт 95.308 м.кв талбай бүхий цогцолбор төв байгуулагдана. 2025 оны төсөвт дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр хөрөнгө тусгагдсан байгаа" гэлээ.

Ч.Болд: Арай дэндэнэ ээ энэ балай бацаанд хариуцлага тооцуулах хэрэгтэй. Энэ салбар бол хүн чанар, авьяас билгээрээ өрсөлддөг гайхуулдаг газар шүү
Ч.Болд: Арай дэндэнэ ээ энэ балай бацаанд хариуцлага тооцуулах хэрэгтэй. Энэ салбар бол хүн чанар, авьяас билгээрээ өрсөлддөг гайхуулдаг газар шүү
 
Нийслэлийн мөсний шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно
Нийслэлийн мөсний шагайн харвааны аваргууд өнөөдөр тодорно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.