Монголын Үндэсний олимпийн хорооноос зохион байгуулдаг “Бөртэ Чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа нөгөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-нд 16:00 цагт болно. Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо гээд спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.
Тэгвэл “Бөртэ Чоно-2024" шилдэг тамирчинд 18 эмэгтэй нэр дэвшжээ. Үүнээс онцлох эмэгтэй тамирчдын мэдээллийг хүргэе.
Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг
Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд болж өндөрлөсөн. Тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг жинд огцом өргөлтөөр 116 кг-ыг ыг өргөж мөнгөн медаль хүртэж, насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь медалиа гардсан юм. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг Дэлхийн аваргаас тав дахь медалиа ийнхүү хүртэв. Түүний гаргасан амжилтууд:
2017 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
2019 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
2021 оны ДАШТ - Алт (Нийлбэр)
2022 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй)
2024 оны ДАШТ - Мөнгө (Огцом өргөлт)
Парис-2024 зуны олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү
Өнгөрсөн долоодугаар сард Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан зуны 33 дахь удаагийн олимпын наадамд оролцсон 32 тамирчны медалийг буухиаг эхлүүлж, жүдо бөхийн төрөлд Дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртсэн билээ. Түүний гаргасан амжилтууд:
- "Парис 2024" Олимпын мөнгөн медаль
- "Абу Даби 2024" ДАШТ-ий аварга
- Душанбегийн "Их дуулга"-ын аварга
- "Хонгконг 2024" Азийн АШТ-ий аварга
Ази тивийн аварга П.Орхон
“Бөртэ Чоно-2024" шилдэг тамирчинд Ази тивийн алтан медальт, гавьяат тамирчин бөхийн тамирчин П.Орхонг нэр дэвшүүлжээ.
Түүний гаргасан амжилт:
- "Парис 2024" Олимпын шагналт V байр
- "Polyak Imre and Varga Janos Memorial" Дэлхийн чансааны тэмцээний хүрэл медаль
- Бишкек хотноо зохиогдсон "Парис 2024" Олимпын эрх олгох тэмцээний аварга
Үндэсний дээд лигийн аварга О.Хулан
Үндэсний дээд лигийн аварга О.Хуланг "БӨРТЭ ЧОНО 2024"- Шилдэг тамирчинд нэр дэвшүүлэв. Тэрбээр гадаадын сагсан бөмбөгийн мэргэжлийн дээд лигт гэрээ байгуулсан Монголын анхны эмэгтэй легионер /БНХАУ-ын дээд лиг - “Wuhan Shengfan” баг/ тамирчин.
Түүний хувьд 2017 онд МУИС-д элссэн цагаасаа эхлэн сагсан бөмбөгийн их айлд эргэлт буцалтгүй орж, өнөөдрийг хүртэл олон улсын чанартай бүхий л тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцсоор буй залуу тамирчин билээ.
Шилдэг эрэгтэй тамирчинд нэр дэвшигчид
Жүдо. Л.Анхзаяа. "Абу Даби-2024" ДАШТ-ий хүрэл медальт.Тэрбээр хүрэл медаль авсан сэтгэгдлээ "Анхны дэлхийн аваргадаа орлоо. Хүрэл медаль авсандаа үнэхээр баяртай байна. Энэ удаад бэлтгэл сургуулилт маань жигдэрсэн сайхан байлаа. Тэгээд багагүй бэлтгэл хийсний минь үр дүн гарлаа. Багш нар дэвжээ рүү гаргахдаа өөрийнхөө чаддаг зүйлээ л харуул гэсэн. Тэгээд би чаддаг зүйлээ л хийлээ. Миний хувьд анх жүдо бөх рүү орсон цагаасаа хойш өдөр, шөнөгүй олимп дэлхийн медаль авах юмсан гэж мөрөөдсөн. Харин одоо хүрэл медаль авсандаа үнэхээр баяртай байна" гэж байв.
Байлдааны самбо бөхийн ДАШТ-ий алт, хошой аварга Г.Баяндүүрэн
Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчиний “Алдар” спорт хороо, “Хангай констракшны тамирчин, 66 кг-ыг жинд барилддаг. Дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэлэгдэж яваа. Жүдо бөхийн “Их дуулга”-ын нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай.
Жүдо. Б.Эрхэмбаяр "Абу Даби-2024" ДАШТ-ий долоодугаар байр. Азийн АШТ-ий алт, Абу Дабигийн их дуулга тэмцээний тавдугаар байр.
Буудлага. Э.Даваахүү. Гаргасан амжилт.
"Парис 2024" Олимпын хийн гар бууны дасгалд шигшээ 8-д шалгарсан Монгол Улсын анхны эрэгтэй тамирчин, Азийн аварга шалгаруулах тэмцээний 10м-ийн хийн гар буу -хүрэл медаль, 25м-ийн стандарт гар буу - мөнгөн медаль /Индонез, Жакарта/
Дугуй С.Жамбалжамц. Гаргасан амжилт.
Парис 2024" Олимпын наадамд оролцогч /Олимпын наадамд эрхээ авч оролцсон дугуйн спортын төрлийн анхны тамирчин/ Азийн аварга шалгаруулах тэмцээний VIII байр, Испани Улсын "Burgos" мэргэжлийн дугуйн багтай гэрээ байгуулсан юм.