Ө.Золбаяр: Ерөнхийлөгч шахмал түлшний найрлага, үйлдвэрлэлийн чанарт анхаарч, хяналтыг сайжруулах үүргийг холбогдох яам, газруудын дарга нарт өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Утаа, сайжруулсан шахмал түлшний асуудлаар Ерөнхийлөгч өнөөдөр УИХ дахь намуудын бүлгийн дарга нар, ЗГ-ын холбогдох сайд нар, УИХ-ын зарим гишүүд, хууль, хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзсан тухай бид өмнө мэдээлсэн билээ.

Тэгвэл хуралдаанаар яригдсан асуудлуудын талаар ЕТГ-ын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ө.Золбаяраас тодруулахад тэрбээр "Ерөнхийлөгч Тэргүүн Шадар сайд, шадар сайд, УИХ-ын зарим гишүүд мөн ЗГ-ын холбогдох сайд нарыг дуудаж уулзан, сайжруулсан шахмал түлш, утааны асуудлаар мэдээлэл авч өөрийн байр сууриа илэрхийлсэн. Яригдсан гол асуудал нь шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхэлсэн 2019 онд утааны түвшин 40-50 хувиар буурсныг бүгд мэдэж байгаа. Гэтэл одоо яагаад үйлдвэрлэлийн чанар муудаж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулах болов гэдэг асуудлыг Ерөнхийлөгч хөндөж ярилаа.

Хоёрдугаарт, хяналт, шалгалтыг сайжруулж, түлшний чийгшил, найрлагад анхаарлаа хандуулж, салбар дундын уялдаа холбоог сайжруулж, хяналт тавьж хариуцлагатай ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Мөн Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан асуудхлд байр сууриа илэрхийллээ. Хуралдаанд Ерөнхий сайдын хувьд хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадаагүй. УИХ-ын дарга, УИХ дахь намуудын бүлгийн дарга нар оролцсон" гэв.

“Утаа бууруулах чиглэлд ХАРИУЦЛАГАГҮЙ ажиллаж, ХУУЛЬ ЗӨРЧСӨН нөхдөд хариуцлага тооцох асуудлыг Ерөнхийлөгч ярьсан“
“Утаа бууруулах чиглэлд ХАРИУЦЛАГАГҮЙ ажиллаж, ХУУЛЬ ЗӨРЧСӨН нөхдөд хариуцлага тооцох асуудлыг Ерөнхийлөгч ярьсан“
 
Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!