Ховд аймгийн Булган суманд малын МЯЛЗАН өвчин гарсан асуудлаар АОК хуралдаж, Булган, Алтай, Үенч сумын 650 мянган малыг вакцинжуулахаар боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Ховд аймгийн Булган сумын Баянсудал, Баянгол суманд малын гоц халдварт мялзан өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамж гарч эхний ээлжид хөл хорио тогтоож, орох, гарах хөдөлгөөнийг сумын хэмжээнд хязгаарлаад буй. Тэгвэл өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, хэд хэдэн асуудлаар шуурхай арга хэмжээ авч ажиллахаар болсон байна.

Тухайлбал,

-Тухайн бүс нутагт сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын бүсийг тогтоож, хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах,

-Булган, Алтай, Үенч сумын 650 000 орчим малыг вакцинжуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлэхээр ажлын хэсэг томиллоо,

-Халдвар бусад сумдад болон байгалийн ан амьтанд тархсан байж болзошгүй. Тиймээс энэ сарын 25-ны дотор тандалт судалгаа хийж ажиллах чиглэлийг бүх сумдын Засаг дарга нарт өглөө.

Вакцинжуулах ажилтай холбогдуулан бусад сумдаас эмч мэргэжилтнүүдийг татан ажиллуулахаар боллоо. Нийтдээ 90-ээд алба хаагчийг томилж холбогдох зардлыг шийдвэрлэв.

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх 2019-2021 онд Улаанбаатар УТААГҮЙ БОЛЖ БАЙСАН түүхтэй. Утаа 2 дахин буурч байсныг бид мэднэ
С.Бямбацогт: Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх 2019-2021 онд Улаанбаатар УТААГҮЙ БОЛЖ БАЙСАН түүхтэй. Утаа 2 дахин буурч байсныг бид мэднэ
 
Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Ерөнхийлөгч УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өглөө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!